Сонгуулийн Ерөнхий Хороо УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй 154 хүнийг бүртгэхээс татгалзжээ. Эдгээр хүний нэрийг зарлах эсэх талаар тус хорооноос тодруулга өглөө.
Сонгуулийн Ерөнхий Хороо(СЕХ)-ны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ “Хуульд зааснаар Сонгуулийн Ерөнхий Хорооноос зургаадугаар сарын 10-ны өдөр нийт нэр дэвшигчид үнэмлэх олгож, нийтэд мэдээлдэг. Энэ хугацаанаас өмнө бүртгэсэн болон бүртгэхээс татгалзсан хүмүүсийн нэрийг дурдах боломжгүй.
С.Баярцогт, Б.Хурц нарыг бүртгэхээс татгалзсан гэх мэдээлэл хэвлэлд гарч байна. Энэ нь үндэслэлгүй, худал мэдээлэл. Эдгээр хүний материал СЕХ-нд албан ёсоор ирээгүй, материал нь ирээгүй хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзана гэж байхгүй” гэв.