Зургаадугаар сарын 1-нээс нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил 07:00 цагт эхэлж, 16:00 цагт тарна.
Авто замын ачааллыг бууруулах, албан хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, амралт чөлөөт цагийг зохицуулах зорилгоор нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил эхлэх, дуусах цагийн хуваарьт Хотын дарга Х.Нямбаатар өөрчлөлт оруулсан байна.
Тодруулбал жил бүрийн
-
Зургаадугаар сарын 1-нээс наймдугаар сарын 31-нийг дуустал 07:00-16:00 цаг
-
Есдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 1-нийг хүртэл 08:00-17:00 цаг ажиллахаар тогтоосон.