Улсын Их Хурал(УИХ)-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцогчид өнөөдөр 08:00 цагаас эхлэн нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авч, сурталчилгаагаа эхлүүлж байна.
Энэ удаагийн сонгуулийн 12 тойрогт нийт 42 хүн бие дааж нэр дэвшиж байгаа юм.
УИХ-ын 2 дугаар тойрог буюу Говь-Алтай, Завхан, Увс аймагт 14 хүн өрсөлдөх гэж байгаа нь хамгийн олон бие даагчтай тойрог болж байна. Мөн УИХ-ын 11 дүгээр тойрогт тав, УИХ-ын 4, 5, 6, 9 дүгээр тойрогт тус бүр дөрвөн бие даагч өрсөлдөнө.