Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн нутаг дэвсгэрт гоц халдварт \”Шүлхий\”, \”Хонины цэцэг\” өвчин гарч, өвчний тархалт нэмэгджээ.Тиймээс, үүнтэй холбогдуулан өнөөдөр Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд тус аймгуудын нутгаар дайран өнгөрөх замын хөдөлгөөнийг гуравдугаар сарын 5-ны өдрийг дуустал түр хязгаарлах тушаал гаргажээ.