Нам, эвслүүдийн нэр дэвшигчдийн 60 хүртэлх хувь, бие даагчдын хоёр хувь нь эмэгтэйчүүд байгааг Сонгуулийн ерөнхий хороо мэдээллээ.
2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн 61 хувь нь эрэгтэй, 39 хувь нь эмэгтэй байгааг Сонгуулийн ерөнхий хороо мэдээллээ. 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн мандатын тоо 76 байснаас 126 болж нэмэгдээд байгаа бөгөөд тойрогт нэр дэвшигчдийн 35 хувь нь эмэгтэй бол жагсаалтаар нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэйчүүд байгаа аж. байна.
УИХ-ын сонгуулийн тухай хуульд нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь, 2028 оны ээлжит сонгуулиар 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байхаар тусгаад байгаа юм.
Нэр дэвшигчдийн мэдээллээс харахад бие даан нэр дэвшигчдийн ердөө хоёр хувь нь эмэгтэйчүүд байгаа бол нам, эвслээс 60 хүртэлх хувь нь эмэгтэй нэр дэвшигчид байна.
УИХ-ын сонгуулийг 1992 оноос хойш найман удаа явуулаад байгаагаас 1992 онд 293 хүн нэр дэвшиж байсны дөрөв нь эмэгтэй нэр дэвшигч байсан бөгөөд гурав нь буюу 75 хувь нь сонгогдож байжээ. 2020 онд 606 хүн нэр дэвшсэний 151 нь эмэгтэй байснаас 13 хүн сонгогдож 17.1 хувь болж байсан аж. Эндээс харахад нэр дэвшигчдийн тоо өссөн ч сонгогдсон хувь нь бага байна.