Алтан унжлагат хэмээх гал тахиа жил өнгөтэй сайхан эхэлж байна. Монголчууд бид тухайн жилийнхээ ажил үйлс эрүүл мэнд бүхий л зүйлийг 12 жилтний засал номтой холбон тайлбарладаг. Хаврын эхэн сар гарсныг билэгдэн шинийн 15-ны дотор засал номоо уншуулдаг ба шинийн 8,15-нд заслаа хийлгэвэл сайн гэцгээдэг. Тэгвэл энэ Тахиа жилийг Төгс Буянтийн зурхайн зурлагад шинийн наймны өдөр байхгүй ба шинийн долооноос шинийн есөн рүү шууд шилжихээр зурхайд буужээ.