Цагдаагийн байгууллагаас 7 хоног бүрийн лхагва гарагт сонгуулийн хууль, тогтоомж зөрчсөн зарим асуудлын талаар мэдээлэл хийж байгаа. Ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ.
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуультай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн нийт 468 гомдол бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 183, зөрчлийн шинжтэй 285 гомдол бүртгэгдсэн. Шийдвэрлэсэн 327, одоо ажиллагаанд 141 гомдол, мэдээллийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Өнгөрсөн 7 хоногийн лхагва гарагт мэдээлэл танилцуулахад нийт 162 гомдлыг шалгаж байсан бол өнөөдрийн байдлаар 468 гомдол болж өсжээ.
Гомдолд мэдээллийг зүйлчлэлээр танилцуулбал, дийлэнх нь буюу 117 нь, 63.9 хувь нь сонгуулийн үеэр илтэд худал мэдээлэл тараах зөрчил байна. Сонгуультай холбоотой илт худал, хууль бус мэдээллийг Мета компанид хүргүүлж байгаагЗөрчлийн хэрэг бүртгэх албаны чиглэлийн ахлах байцаагч Э.Саруул мэдээлэв.
Нийт зөрчлийн 35 хувийг эд хөрөнгө устгаж, гэмтээх төрлийн зөрчил эхэлж байна. Тодруулбал, сурталчилгааны самбарыг устгаж, гэмтээх. Зураг дээрх хүний нүүр, царайг баллаж, цохлох гэх мэт хувь хүний ухамсар, санамсар болгоомжтой холбоотой зөрчил тасрахгүй байгаа аж.