Улаанбаатар хотод өчигдрөөс эхлэн үргэлжлэн орж буй борооны улмаас Сэлбэ голын усны түвшин нэмэгджээ. Иймд үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Үер, усны аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг авахаар албаныхан бэлэн байдалд ажиллаж байгаа.
Өнөө шөнөдөө /2024.06.21-22/ Сэлэнгийн Хүдэр сумын нутагт Хэнтий нурууны орчимд хуримтлагдах цасны хэмжээ 5-10 см, Улаанбаатар хотын хойд зуслангууд, Гачуурт, Тэрэлжийн орчмоор 5 см зузаан цас орж, Улаанбаатар хот орчимд уулаараа хасах хэмд хүрч, шөнөдөө хальтиргаа, гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байна.
Тиймээс хол, ойрын замд гарахгүй байх, дулаан хувцаслах, хувийн болон өрхийн бэлэн байдлыг хангах, зуслангийн айл, өрхүүд галлагаа хийх, амарч, зугаалгаар явж байгаа иргэд, аялагчид дулаан байранд хонохыг зөвлөе.