18:00 цагийн байдлаар 21 аймгийн ирц 50%-д хүрлээ.
Завхан аймгийн ирц хамгийн өндөр буюу 63%-тай байгаа бол Дархан-Уул аймгийн ирц хамгийн бага буюу 50%-тай байна.
Нийслэлийн есөн дүүргийн ирц мөн 50%-д хүрээд байгаа бол улсын хэмжээнд сонгуулийн ирц 55.9%-тай байна.
Энэ жил сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн 2,081,873 хүн байгаа юм. Сонгуулийн санал хураалт 22:00 цаг гэхэд хаагдана.