Шинээр байгуулагдсан Улсын Их Хурал(УИХ)-ын даргаар Д.Амарбаясгалан өнөөдөр томилогдсон.
Иймээс Монгол Ардын Нам(МАН)-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Удирдах Зөвлөл(УЗ)-дөө албан ёсоор гаргажээ.
Түүний энэхүү хүсэлтийг МАН-ын УЗ хүлээн авч, Бага хурлаасаа дараагийн Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох хүртэл хугацаанд Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Я.Содбаатарыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.