Шинээр бүрдсэн танхимын спикерээр УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан томилогдсон бол УИХ-ын дэд даргаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг сонгожээ.
Харин УИХ дахь АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэлийг улираан сонгожээ. УИХ-ын сонгуулийн дүнгээр нэг нам, эвслээс албан ёсоор нэр дэвшиж 12 ба түүнээс дээш гишүүн сонгогдсон бол уг гишүүд нийлж нам, эвслийн бүлэг байгуулах хуультай. Энэ удаагийн сонгуулиар АН 42 суудал аваад байгаа билээ.
УИХ дахь АН-ын бүлгийн даргад Х.Баттулга яригдаж байсан ч түүнийг нэрээ татсан гэдэг мэдээлэл байна.