АНУ-ын армийн офицер 22 настай Альма Күүпр АНУ-ын миссийн тэмцээнд 50 гаруй өрсөлдөгчөө тэргүүлэн титмийн эзэн болжээ.
Тэрээр Мишиганаас гаралтай бөгөөд Стэнфордын их сургуульд мэдээллийн шинжлэх ухаанаар магистрын зэрэг хамгаалсан дэслэгч цолтой тагнуулын офицер юм санж.
Тэмцээн 51 шилдэг оролцогчтойгоор эхэлж, шүүгчдийн оноогоор 20 эмэгтэй урьдчилсан шалгаруулалтаа давсан аж. Цаашлаад усны хувцастай үзүүлбэрээс 10 бүсгүй шалгаран үдшийн даашинзтай парадад оролцжээ. Эцэст нь таван мисс финалд шалгарч, “Ялгаатай соёлуудыг холбож, ойлголцол, хүндлэлийг цогцлоохын төлөө бид юу хийж чадах вэ?” гэсэн асуултад өөр өөрийнхөө үзэл бодлоор хариулсан байна.
Харин Күүпр асуулт хариултын шатанд “Цагаач хар ажилтан, бахархмаар латин эмэгтэйн охины хувьд, мөн АНУ-ын армийн офицер хүний хувьд би яг одоо америк мөрөөдлөөр амьдарч байна. Ээжээсээ, бас өөрийнхөө амьдралаас би нэг зүйлийг ойлгож авсан. Хүний байгаа байдал хувь заяаг нь тодорхойлдоггүй юм байна. Чадвар байхад хэн ч амжилтад хүрч чадна” хэмээжээ.
Ийнхүү АНУ-ын миссээр тодорсон Күүпр оны сүүлээр Мексикт зохион байгуулагдах Мисс Юниверс 2024 тэмцээнд оролцохоор болж байна.
Эх сурвалж: CNN