Казахстаны Алматы хотод зохион байгуулсан дэлхийн ширээний теннисний өсвөр үеийнхний нээлттэй тэмцээнд Монголын 17 тамирчин дасгалжуулагч, ОУХМ Б.Должинзуу, Б.Одболор нарын удирдлагад өрсөлдсөн.
Тэднээс Э.Аялгуу 11 хүртэлх насныхны ангилалд зургаан тоглолт өрнүүлснээс тав хожиж, нэг ялагдсанаар дэд байрт шалгарч, мөнгөн цом гарджээ.
Түүнчлэн АНУ-д болсон Пан Америкийн АШТ-ий мастеруудын тэмцээнд манай улсаас Х.Пүрэв ур чадвараа сорив. Тэрбээр тус тэмцээний 45-49 насныхны ангилалд тоглож, эрэгтэйчүүдийн хос төрөлд мөнгө, ганцаарчилсанд хүрэл медаль хүртлээ.