Америкийн цэргийн төв командлын газрын командлагч Жозеф Вотел 9-нд хэлэхдээ, ирээдүйн тогтвортой байдлыг хэвээр хадгалахын тулд Америк Сирийн нэн олон ердийн арми илгээх шаардлагатай байна гэжээ.
Волтер мөн өдөр Америкийн Сенатын цэргийн хорооны тайлан сонсох хурал дээр хэлэхдээ, Сирийн нутаг дахь хэт даврагч Лалын улс бүлэглэлд цохилт өгөх ажиллагаа сүүлчийн шатандаа орохтой уялдан Америкийн цэрэг тогтвортой байдлыг хамгаалах зэрэг талд илүү анхаарал тавих болно. Ирээдүйд Сирийн нутагт цэрэг нэмж илгээж магадгүй гэжээ.
Волтер мөн өдөр Америк Сирид чухам хэчнээн цэрэг нэмж илгээх гэж байгаа тухайгаа ярьсангүй. Гэвч ABC зэрэг Америкийн хэвлэл мэдээллийн мэдээлж байгаагаар Америк Сирид шинээр тэнгисийн цэргийн хуурай газарт байлдах десантын болон хуурай замын цэргийн шуурхай ангийн 400 цэрэг нэмэн илгээж, Сири дахь Америк цэргийн тоо 900-д хүрч магадгүй байна гэжээ.