Шүүхээс хурдан морины хаврын бүсийн уралдааныг хийхийг хориглох шийдвэрийг гаргасан билээ. Үүний улмаас багагүй маргаан гараад байгаа. Монголын морин спорт уяадын холбооны Ерөнхийлөгч нь УИХ-ын дарга М.Энхболд. Нарийн бичгийн дарга нь ХХАА-н сайд П.Сэргэлэн. Харин хаврын уралдааныг заралсан засгийн газрын тэргүүн нь Ж.Эрдэнэбат. Бас л уяач. Иймээс эдгээр эрхэмүүдийг хуулийг гууль болгож байна. Шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэн Дүнжингарав уралдааныг зохион байгуулсан билээ.
Энэ амралтын өдөр болох уралдааныг зохион байгуулж болзошгүй. Хэрэв тэгэх юм бол жинхэнэ утгаараа хуулийг уландаа гишгэсэн алхам болно гэж иргэний нийгмийн байгууллагынхан үзэж байсан юм. Харин Монголын морин спорт, уяачдын холбооноос шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэж Хөвсгөл, Говь-Алтай аймагт болох байсан хурдан морины уралдааныг хойшлуулах шийдвэрт хүрсэн байна.
Нийгмийн эсэргүүцлийн өмнө ийнхүү албан тушаалтангууд бууж өглөө. Морин уралдааныг дэлгэр зуны цагт хийж, дэнж хотойтол наадахыг түмэн олон хүсч байгаа. Түүнээс өвлийн хахир цагт, хаврын салхи, шороонд хүүхдийн амь насыг эрсдэлд оруулах нь буруу юм. Өнгөрсөн хугацаанд өвөл, хаврын уралдааны улмаас 15 хүүхэд амь насаа алдсан гэх албан бус статистек мэдээллийг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл өгч байгаа билээ.
2017 онд болсон Дүнжингарав уралдаанд 10 гаруй хүүхэд мориноосоо унаж хүнд болон хөнгөн бэртсэн гэх мэдээлэл хүртэл байна.