Хичээлийн шинэ жил эхэлж буйг тохиолдуулан Боловсролын сайд П.Наранбаяр мэндчилгээ дэвшүүлжээ.
2024-2025 оны хичээлийн шинэ жилийн мэндийг хүргэж, цаашид хэрэгжүүлэх бодлого, төлөвлөлтөө танилцуулсан юм.
Тэрбээр “Эрдэмд шамдан сониучирхаж, гүнзгийрүүлэн судалж мэдээд өөрийнхөөрөө дүгнэн цэгнэж, сайн сайхан ирээдүйн төлөө хичээнгүйлэн сурахыг нийт сурагчдадаа уриалъя.
Багш хүн сурагчаа, оюутнаа чин сэтгэлээсээ энэрч, эрдмийг заахдаа уйдахгүй, шаргуу мөн хүлээцтэй хандаж, хүүхдийн суръя гэсэн хүслийг оргилуулж байхыг хүсье” хэмээв.
Үргэлжлүүлэн багш, оюутан сурагчдадаа зориулан дараах уриалгыг дэвшүүлж байна.