Боловсролын яам салбарын мэдээ мэдээллийг кирилээс гадна үндэсний бичгээр түгээж эхэлжээ.
Тодруулбал, Монгол хэлний тухай хуульд “үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулах, хэм хэмжээг мөрдүүлж, хэвшүүлэх” талаар заасны дагуу Боловсролын яам манлайлал үзүүлж, мэдээ мэдээллээ үндэсний буюу монгол бичгээр хослуулан түгээж эхэллээ.
Та бүхэн яамны албан ёсны цахим хуудас болох https://moe.gov.mn/ веб сайтын баруун дээд хэсгээс монгол бичгийг сонгож үйл явдлын мэдээ мэдээллийг үндэсний бичгээр унших боломжтой.
Эх сурвалж: БШУЯ