Хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулж, хувь хүний дансаар их хэмжээний мөнгө гарган авдаг 30 гаруй хүнтэй бүлэглэлийг саатуулсан гэх мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд тархжээ.
Үүнтэй холбогдуулан Цагдаагийн Ерөнхий Газраас тодруулахад “Нэр бүхий банкны ажилчид төрийн байгууллагын алба хаагчид хамтарч мөрийтэй тоглоом зохион байгуулсан байж болзошгүй асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна” гэв.