Нийслэлийн төсвийн 18 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хан Уул дүүргийн 17, 18 хорооны сургуулийн насны 960 хүүхдийг хамруулах хүчин чадалтай сургуулийн барилгын ажил эхэллээ.
Тус хороодын сургуулийн насны нийт 8478 хүүхэд байна.
Сургуулийн барилгын гүйцэтгэгчээр “Гурванбулаг сод” ХХК тендерт шалгарч, “Эко констракшин” ХХК-иас 5000м2 газар чөлөөллөө.
Хан-Уул дүүрэгт хүн ам хамгийн нягтаршсан энэ бүсэд Хан Хиллс, Ривер Гарден, Кинг Тауэр, Маршалл Таун зэрэг хорооллууд байрладаг.