АНУ-ын ерөнхийлөгчийн 45 дах сонгуульд хүч үзсэн Хилари Клинтон өөрийн намтарчилсан киног дэлгэцнээ мөнхлүүлэхээр болжээ. Уг киноны гол дүрд жүжигчин Addison Timlin тоглож, Хиларигийн 22 настайн үеийн дүрийг бүтээх гэнэ. Тус кинонд Хиларигийн улс төрийг замыг сонгох болсон шалтгааныг уг кинонд харуулахыг зорьжээ. Киноны зохиолыг Магдалена Зизак бичиж Лион Энтэртайнмент кино компани хамтран ажиллаж байгаа юм байна. Кино эхлэхдээ Хиларигийн 1969 онд хуулийн сургуульд элсэн орсон үеэс эхэлж түүний амьдралын намтарчилсан хэлбэрээр үзэгчдэд хүргэх гэнэ. Кино найруулагчид 2015 онд уг санааг гаргажээ.
Үндэстэн агентлаг