\”Утааны эсрэг аав ээжүүд” төрийн бус байгууллагаас 03 дугаар сарын 18-ны
өдөр ээлжит жагсаалаа зохион байгуулахаар төлөвлөж, жагсаал зохион байгуулах
зөвшөөрөл хүсчээ. Гэвч тэдний хүсэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдэгдсэн байна.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаярын гарын үсэгтэй
албан бичгийн та харж байна. Утааны эсрэг аав ээжүүдийг дэмжихгүй шалтгаан нь
тэр өдөр зохион байгуулагдах \”Монгол цэргийн баяр”-тай холбоотой гэнэ.
Энэ чухал биш. Хамгийн гол нь гуравхан өгүүлбэртэй энэ албан бичгээс хэд хэдэн алдаа олж хараад биднийг ямар боловсролтой хүмүүс удирдаж байна вэ гэж бодох
хүргэж байна. \”ДАВЦАЖ” гэж юу гэсэн үг вэ. Бодвол \”давхцаж” гэж бичсэн санаа
байх л даа. Бас \”БОЛОЖГҮЙ” гэдэг нь \”боломжгүй” гэдэг л үг болов уу гэж
таамаглаж байгаа юм. Мөн \”өнөөдөр хэдэн он бэ ноён тагтаа\” гэдэг бичгийг Энхтайваны гүүрээр алхаж явахдаа олж хардаг. Тэр бичгийг М.Отгонбаяр нарт харуулмаар санагдав.
Албан бичиг дэх таван алдаа
Алдаа1. 2016 оны 3 сарын 18 – буюу бүтэн нэг жилээр хоцорч явж байна. Албан бичгийг хугацаа нь 2017 оноор байхад албан бичиг дэх цуглаан хийх хугацааг 2016 он гэжээ. Дарга нар маань цаг хугацааг ухраадаг болсон бололтой юм.
М.Отгонбаяр өөрөө албан бичиг бэлтгэхгүй л дээ. Гэхдээ ядаж алдаатай албан
бичгийг засах, залруулах мэдлэг баймаар л юм бодоход хүргэж байна.
Эрдэнэтийн Засаг дарга автомашинаа явган хүний зам дээр тавьчихсан байсан тухай зураг цахим
хуудсаар цацагдахад \”Наад машиныг нь Засаг дарга нь жолооддоггүй шүү дээ.
Жолооч гэж тусдаа хүн байгаа” гээд өмгөөлсөн сэтгэгдлийг олж уншиж билээ. Яг
үүн шиг дээрх албан бичгийг М.Отгонбаяр гаргадаггүй шүү дээ гэж өмгөөлөх хүмүүс
гарч ирж магадгүй. Тэгвэл тэдэнд зориулж хэлье, Машинаа хаана байршуулахаа мэддэггүй, гуравхан
өгүүлбэр зөв биччих чадваргүй дарга нар чинь \”онигоо” болж байна. Ийм дарга нарыг төсвөөс мөнгө гаргаж сургалтанд суулгадаг юм уу яадаг ч юм билээ дээ.
Үндэстэн агентлаг