УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа “Монголбанк хариуцлагагүй ажиллаж байна. Та нар ЖДҮ эрхлэгчдийг хорлосон. Уул уурхайтай, банктай буюу томоохон компаниуд зоогийн газар ажиллуулах юм. Тэд жижиг, дунд бизнес эрхлэгчдийн боломжийг хулгайлдаг. Та дөрвөн жил Ерөнхийлөгчөөр ажилласан. Танай баг ЖДҮ эрхлэгчдийг хорлосон. Та нар үүнээс сэргийлж, ямар ажил хийв?.
Мөнгөний бодлого төсвийн бодлоготой нийцэх ёстой.” хэмээн шүүмжлэлтэй хандав.
“Зээлийн дундаж хүү 17 хувь байна. Бодлогын хүүг 10 хувь болгон бууруулсан тул ирэх жилүүдэд зээлийн хүү буурна” гэж Төв банкны төлөөлөл хариуллаа.