Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн есдүгээр сарын 23-ны өдөр “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатыг шүүхэд албадан ирүүлэх захирамжийг гаргажээ.
Тодруулбал, “Гацуурт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Чинбат нь нэр бүхий иргэдэд алтны орд газрын ашиглалтын тусгай зөвшөөрлийг худалдана хэмээн их хэмжээний мөнгө авсан ч лицензээ өгөөгүй аж. Тиймээс тухайн иргэд нь шүүхэд хандсаны дагуу Л.Чинбатыг шүүхэд албадан ирүүлэх захирамжийг гаргасан гэж эх сурвалж мэдээллээ.