Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь хориг тавьсан.
Ерөнхийлөгчийн зүгээс Засгийн газрыг төсвийн алдагдлаа бууруулах, хууль дээдлэх зарчмаа баримтлах ёстой гэж үзэж, бүхэлд нь хориг тавьж буйгаа мэдэгдсэн юм.
Тэгвэл өнөөдөр УИХ-ын ээлжит чуулганаар гишүүдийн 77,7 хувийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа.