БОУАӨЯ-аас Таван толгой түлш ХХК-д хяналт шалгалт хийж, холбогдох зөрчил дутагдлыг экологийн цагдаагийн албанд шилжүүлжээ.
Олон нийтийн цахим сүлжээнд иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу Таван толгой түлш ХХК-ийн боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд 01/19 дугаартай удирдамжийн хүрээнд 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс Салбарын хяналтын газар, Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газартай хамтран төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж эхлээд байна.
Шалгалтын явцад дотоод хяналтын лабораторийн үйл ажиллагаанд химийн бодис зөвшөөрөлгүй ашиглаж байсныг битүүмжилж, харьяаллын дагуу Экологийн Цагдаагийн албанд шилжүүлжээ.
Таван толгой түлш ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэр, Баруун бүсийн үйлдвэр, Төвийн бүсийн үйлдвэрүүдийг хяналт шалгалтад хамруулж, сайжруулсан шахмал түлшний түүхий эдүүдээс дээж авч нүүрсний завсрын бүтээгдэхүүн буюу мидлинг, орчмын агаар, хөрсийг дээжийг тус тус авч холбогдох лабораториудад хүргүүлээд байна.
Хяналт шалгалтын хүрээнд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан нөхцөл шаардлагыг биелүүлээгүй, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй, ус ашиглагчийн үүргээ хэрэгжүүлээгүй зэрэг илэрсэн зөрчил, дутагдалтай холбогдуулан зөрчлийн хэрэг бүртгэлтийн үйл ажиллагаа явагдаж байна.
Хяналт шалгалт үргэлжилж байна хэмээн мэдээллээ.