Кино уран бүтээл туурвидаг “Этик” продакшны жүжигчин бусдын биед халдаж буй бичлэг цахим сүлжээнд өчигдөр (2024.12.16) тархжээ.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс “Энэ асуудал олон сарын өмнө болжээ. Хохирогч тухайн үед цагдаагийн байгууллагад хандаагүй. Цахим сүлжээнд нийтлэгдсэн бичлэгийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг эхлүүлсэн” гэлээ.
Харин “Этик” продакшны зүгээс “Продакшныхаа ёс зүйгүй үйлдэл гаргасан жүжигчний өмнөөс уучлалт хүсэж байна. Тэр үйлдэл нь хувь хүний асуудал. Бид продакшнаараа ярилцаад тухайн жүжигчинд хариуцлага тооцох болно. Мөн хуулийн байгууллага шалгахаар болсон” хэмээх мэдэгдэл гаргажээ.