“Үнэн ба зөв” намын дарга асан А.Отгонбаатар өнгөрсөн есдүгээр сард Боловсролын сайд П.Наранбаярыг мэдээлэл хийх үеэр түүн рүү өндөг шидэж, эсэргүүцлээ илэрхийлсэн байдаг.
Улмаар А.Отгонбаатарыг Зөрчлийн хуулийн 5.2 дугаар зүйл буюу танхайрах, 5.3 дугаар зүйл буюу хүний биед халдах гэсэн 7-30 хоног баривчлах зүйл заалтаар шалгаж хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байсан билээ.
Тэгвэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус зөрчлийн хэргийг өнөөдөр /2024.12.23/ хэлэлцээд А.Отгонбаатарыг долоо хоног саатуулж, 15 цагийн албадан сургалтад хамруулах шийдвэрийг гаргалаа.