Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хурлаар “Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг хэлэлцсэн бөгөөд гишүүдийн олонх дэмжсэнгүй.
Олон улсын дундаж үнээр 1кВт нь дулаангүйгээр 2 сая шахам ам.долларын үнийн саналыг цахилгаан станцуудад ирүүлээд байгаа үнээс өндөр байна. Ийм өндөр үнээр бид хийлгэж чадахгүй гэдэг нөхцөлийг зөрүүлж тавьдаг. Иймд оросын тал зургаа хийгээд түүнийг нь магадласны дараа төсвөө гаргая.
Төсвөө гаргасны дараа дахин магадлаад үнийн асуудалд дахин тохиръё гээд байгаа ч манай талаас олон улсын дундаж үнээс өндөр байгаа тул үнээ буулга гэсэн саналыг тавьсан хэмээн хариулав.
Энэ удаа ямар нэгэн байдлаар ОХУ-ын компанийг тендерт шалгаруулсан гэх яриа байхгүй.
Харин оросын талтай ОХУ-ын Засгийн газрын экспортын зээлээр төслийг санхүүжүүлье гэдгийг нөхцөлийг л тохирсон. Олон улсын экспортын зээлүүд хүүний хувьд татаастай, хугацаа урт байдаг ч хариуд нь тухайн улсын компаниудаар ерөнхий гүйцэтгэгч байхыг шаарддаг.
Энэ жишгийн дагуу л ОХУ “Интер РАО Экспорт” компаниа шалгаруулаад манай талд санал тавиад явж байна. Харин төсөлд гарын үсэг зурах эрх нь Засгийн газарт байгаа. Үүнээс өмнө УИХ-ын холбогдох Байнгын хороотой урьдчилан зөвшилцөөд дараа нь хэлэлцээр хийгээд УИХ-аар соёрхон батлуулах юм. Энэ нь олон ажлын эхлэл нь гэж ойлгож болно гэхийн зэрэгцээ оруулж ирж буй асуудал хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуультай нийцэж байгаа гэсэн юм.
Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар