Чингэлтэй дүүргийн төвийн хороодод 18-21 цагаас бусад цагуудад хог хаяхыг хориглосон Засаг даргын захирамж гарсан талаар мэдээлж байна.
Тус дүүргийн хэвлэл мэдээллийн ажилтан Н.Сугар “Чингэлтэй дүүргийн төвийн дүүргүүд буюу байшин хороолол дунд өдрийн цагаар хог хаях боломжгүй.
Харин 21 цагаас хойш хог хаях боломжтой байх Засаг даргын захирамж гарлаа. Хэрвээ хог хаясан үед иргэн болон ААН-үүдийг Зөрчлийн тухай хуулиар торгоно.
Учир нь Чингэлтэй дүүргийн хэмжээнд хог ачилтыг гурван удаа явуулдаг.
Тохижилт үйлчилгээний компанийн ажилчид энэ цагуудад бүх хүчин чадлаараа ажиллана. Хэдий гурван удаа хог ачиж байгаа ч иргэд хүссэн үедээ хог хаясаар байдаг тул хог байсаар л байдаг.
Өглөө 8 цагт хог ачсаны дараа 9 цагт иргэн, ААН-үүд хогоо хаячихдаг. Энэ үед зарим иргэд хогийн уутыг задлах тохиолдол гарсаар байна. Тиймээс хоггүй, эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ухаалаг зохицуулалт болж байна гэж үзэж байна” гэлээ.