“Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол үргэлжилж байна.
Сонсголын үеэр Шинжлэх ухааны доктор Ж.Нарангэрэл сайжруулсан шахмал түлштэй холбоотой тайлбар, дүгнэлтийг танилцууллаа.
Тэрбээр, Сайжруулсан шахмал түлшний түүхий эд Тавантолгойн нүүрс нь байгаль орчинд хортой элементүүд маш багатай болох нь олон судалгаагаар батлагдсан.
Үндсэн түүхий эд миддлинг нь Багануурын түүхий нүүрстэй харьцуулбал чийглэг болон дэгдэмхий бодисын агуулга бага, илчлэг өндөр давуу шинж чанаруудтай боловч үнслэг болон хүхэр харьцангуй ихээр агуулдаг дутагдалтай.
Тавантолгой түлш компанийн баримталж байгаа барьцалдуулагчийн стандарт нь хэт ерөнхий, эрдэс бүрэлдэхүүний найрлагыг тодорхой заагаагүй учир чанарыг нь үнэлэхэд хүндрэлтэй байна гэсэн юм.