Израилын ерөнхий сайд Бенжамин Нетаньяху АНУ-д төрийн айлчлал хийж, ерөнхийлөгч Трамптай уулзах үеэрээ алтан пэйжер бэлэглэснийг Израилын эх сурвалжууд мэдээлжээ.
Өнгөрсөн оны есдүгээр сард Ливан дахь Хезболла бүлэглэлийн гишүүдийн пэйжер дэлбэрч, 30 гаруй хүн амиа алдсан. Энэ ажиллагааг Израилаас зохион байгуулсан.
Нетаньяхугийн албанаас уг явдлыг “дайны эргэлтийн цэг” хэмээн тодорхойлоод алтан пэйжер нь уг ажиллагааны бэлгэдэл хэмээн тайлбарлажээ.
Пэйжерийг тайрсан модон дээр суурилуулсан байх бөгөөд доор нь “Бидний хамгийн сайн найз, холбоотон Дональд Трампад. Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху” хэмээн бичсэн байна.
Израилын ерөнхий сайд Цагаан ордонд Трамптай хамтарсан мэдэгдэл хийхдээ ч “Трамп бидний хамгийн сайн найз байсаар ирсэн” гэсэн юм.
Эх сурвалж: The Guardian