УИХ-ын гишүүн М.Нарантуяа өөрийн цахим хуудастаа “Гэхдээ үнэхээр гайхах юм! Ердөө саяхан шүү дээ! Энэ 7 хоногийн эхний 2 өдөрт буюу 2/3,4ны өдрүүдэд Утааны Хяналтын Ерөнхий Сонсгол Төрийн Ордонд явагдахад сайжруулсан түлшний угаарын улмаас нас барсан 700 гаруй хүн байна, хэд ч бай тэдний үлдсэн ар гэр бүлд Төр нөхөн олговор олгох ёстой гээд би хэлсэн дээ! Тэгэхэд над руу юу гэж дайрлаа.
Үхсэн хүнд мөнгө хэрэггүй, бид ч бас дам хордож байна бидний тухай ярь, халамж тараах гэлээ, бид тэр хүмүүст мөнгө өгөх гэж ажиллаагүй зэрэг айхтар харгис комментоор над руу өчнөөн дайрсан!
Тэгж дайрч байхад нь цэрэг хүүгийн гэр бүл аль хэдийнээ буюу 1/27,28ны хавьд угаартаж нас барсан байсан байна. Тиймээс цэрэг залуу 1/29нд чөлөө аваад ирсэн байна!
Зарим хүмүүсийн хайр халаг яг юун дээр байгаад байна? Хүний амь насаар улс төр хийвэл дэндүү увайгүй шүү!
Жич:Хэнбугай нь ч огцроод эдгээр нас барсан хүмүүс хэн нь ч эргээд босоод ирчихгүй юм.
Дараагийн ээлжийнхэн л гарч ирнэ. Тиймээс одоо цаашид нас барахгүй байх дээр шийдэлтэй ажиллах, хариуцлагажуулах асуудлыг чухалчлах!
Мөн иргэд олон нийт маань бас аливаа санаа агуулсан эх сурвалж тодорхойгүй хуурамчаар үйлдсэн мэдээлэлд пүү паа гэж хуйлрахгүй байж бодит мэдээлэлд нь анализ хийж хариуцлага нэхдэг байгаасай” гэж бичжээ.