Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр
буюу Мартын найманд гурван эмэгтэй
Сүхбаатарын талбайд нүцгэлж өөрсдийн эсэргүүцлээ илэрхийлсэн. Тэдний эсэргүүцэл
нийгмийн сүлжээг талцуулж байсан үе саяхан. Гэвч тэд эсэргүүцлээ
үргэлжлүүлэхээр шийдсэн байна. Тухайлбал хотын даргад дахин жагсах хүсэлт
хүргүүлжээ. Дээрх эмэгтэйчүүд \”Март эмэгтэйчүүдийн хөдөлгөөн” ТББ төрийн бус байгууллага байгуулж дахин оффшорчдыг эсэргүүцэхээ мэдэгдлээ.
Эсэргүүцлийн жагсаал маргааш 15-18.00 цагийн хооронд 30 ээжүүд оролцох хүсэлтээ
хотын даргад хүргүүлсэн байна. Энэхүү тайван жагсаалд оролцогчид үндэснийхээ хувцастай ирэхийг уриалжээ.