Өчигдөр баруун дөрвөн зам, Голомт хотхоны
урд приус 20 маркийн автомашин шатаж буй тухай бичлэг цахим хуудсаар хөвөрлөө. Жолооч
үнэхээр яаж ч чадалгүй автомашинаа бүрэн шатаж дуусахыг харж, гал унтраах анги
хурдан ирээсэй л хэмээн залбирч байсан биз.
Галын хор яагаад хэрэгтэй байдаг вэ гэдгийг
энэ явдлаас хатуу ойлгосон байх. Уг нь овоо томхон галын хортой байсан бол
галыг идэвхжихээс нь өмнө унтраах боломж жолоочид байсан. Мөн яг энэ үед
сандарч тэвдэлгүй, аливаад тайван хандах хэрэгтэй. Жолоочийн хувьд
сандарснаасаа болоод автомашиныхаа хаалгыг нээж битүүмжийг алдагдуулснаас болж дотоод
зөөлөн ид анги шатах, галыг өдөөх үндэслэл болсон байна.
Уг нь энэ тохиолдолд автомашиныхаа
битүүмжийг хадгалж, галын цар хүрээ халихаас сэргийлэх ёстой байсан гэдгийг
албаны хүн онцоллоо. Хэн ч өөрийн хөрөнгөө шатаж дуусахыг харахгүй нь мэдээж. Гэхдээ яарч сандарч гаргасан үйлдэл нь илүү хор уршиг тарьж мэдэх юм.