“Дилав хутагт ба Оуэн Латтимор: Тив дамнасан өв” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд өчигдөр нээлтээ хийлээ.
Энэхүү үзэсгэлэнг Америкийн Монгол судлалын төв, “Дилав хутагт” сан, Монголын Үндэсний музей, Монгол Улсын Үндэсний номын сан, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар, Завхан аймгийн музей хамтран зохион байгуулсан юм.
Монголын шашин, төрийн зүтгэлтэн Дилав хутагт Б.Жамсранжав болон Америкийн нэрт монголч эрдэмтэн Оуэн Латтимор нарын нөхөрлөл, амьдрал, ажил үйлс, тэдний үлдээсэн өв нь Монгол Улс, АНУ-ын харилцаанд хэрхэн нөлөөлснийг олон нийтэд таниулах зорилгоор тус үзэсгэлэнг дэлгэжээ.
Нээлтийн үеэр Оуэн Латтиморын ач охин Энн Латтимор Прайс Дилав хутагт Б.Жамсранжавын хэрэглэж байсан хөөргийг эх оронд нь буцаан ирүүлж буйгаа мэдэгдэж, Монголын Үндэсний музейн сан хөмрөгт шилжүүлэн өгсөн байна.
“Хутагт Латтимор хоёр: Тив дамнасан өв” үзэсгэлэнд дотоод гадаадын архив, номын сан, музейн сан хөмрөг, хувь хүмүүсийн цуглуулгаас урьд өмнө нь олны хүртээл болж байгаагүй ховор нандин өв үзмэрүүдтэй танилцах боломжтой аж.
“Хутагт Латтимор хоёр: Тив дамнасан өв”олон улсын үзэсгэлэнд гадаадаас:
-
АНУ-ын Харвардын их сургуулийн Пийбоди археологи, угсаатны зүйн музей,
-
Жонс Хопкинсын их сургуулийн архив,
-
Йелийн их сургуулийн Цахим архив,
-
Пенсильванийн их сургуулийн музейн Загадинов архив,
-
Конгрессын номын сангийн гар бичмэлийн тасаг,
-
Шведийн Уппсала их сургуулийн номын сан,
-
М.Саруул-Эрдэнэ (АНУ),
-
Төвчүүд Байгал (Япон)-ын хувийн цуглуулга,
дотоодоос:
-
Завхан аймгийн музей,
-
Үндэсний Төв Архив, Монголын Үндэсний музей,
-
Үндэсний Үндэсний Номын Сан,
-
Тагнуулын Ерөнхий Газрын Тусгай архив зэрэг их сургууль, номын сан, музейн сан хөмрөг,
-
Олон Улсын Монгол Судлалын Холбоо, Шинжлэх Ухааны Академи зэрэг байгууллагуудын баримт материалуудаас дэлгэн толилуулж байна.



































































