АН-ын гишүүн, СБД-ийн ИТХ-ын төлөөлөгч С.Эрдэнэцэцэг УИХ-ын гишүүн Х.Болормааг ТЕГ-т шалгуулахаар өглөө.
Тэрээр УИХ-ын гишүүн Х.Болормааг Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажиллахдаа дүүргийн төсөв санхүүг хэрхэн зарцуулж байсан тухай баримтуудыг тус газарт хүргүүлж байгаа гэв.
Тус дүүрэгтэй холбоотой тендерийн ажлуудыг өөрийн хамаарал бүхий газруудаараа хийлгэсэн гэдгийг онцоллоо.
Тухайлбал, Сүхбаатар дүүргийн эмнэлэг анх 16 тэрбумын өртөгтэй гэсэн, 66 тэмбум болж нэмэгдсэн, 14 цэцэрлэгийн барилга алга болсон, мөн түүний хамаарал бүхий “Хашаандаа сайхан амьдаръя” Түмэнбаяр мөн Сүхбаатар дүүргийн цэвэрлэгээ тохижилт гээд олон ажлын тендерийг авсан. Түүнтэй холбоотой баримтуудыг өгч байна” гэв.
Мөн Сүхбаатар дүүрэгт болсон АН-ын дотоод сонгуульд Х.Болормаа төрийн албан хаагчдыг хомгорголон оролцуулж намын дүрэм, Улс төрийн намын хуулийг зөрчсөн гэлээ.









































































