Талибаны засаг захиргаа Афганистан даяар төрийн албан хаагчдыг ухаалаг утас ашиглахыг ашиглахыг хориглолоо.
Энэхүү алхам нь иргэдийн мэдэх эрхийг хязгаарлаж байгааг хүний эрхийн тэмцэгчид хэлж байна. Афганистаны иргэдийн хувьд боловсрол эзэмших, хүчирхийллийг баримтжуулах, хувийн харилцаа холбоо тогтоох, цензургүй мэдээлэл авахад ашигладаг цөөхөн хэрэгслүүдийн нэг нь ухаалаг гар утас хэвээр байгааг тэд хэлж буй юм.
Цэргийн шүүхийн шийдвэрт дурдсанаар, ухаалаг утас хориглох шийдвэр нь цэрэг болон иргэний бүх байгууллагын албан тушаалтанд хамаатай. Шинэ дүрэм зургадугаар сарын 16-наас эхлэн хэрэгжсэн бололтой. Дүрэм зөрчсөн тохиолдолд гар утсыг нь эвдэж, тухайн албан хаагчид хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Энэ хязгаарлалт нь ажил явуулахад хэдийнэ саад болоод эхэлснийг зарим албан тушаалтан мэдэгдэж байна. Нэгэн ажилтан хэлэхдээ “Энэ шийдвэрийн сөрөг нөлөө асар их байгаа. Урьд нь маш олон ажлыг гар утас, цахим шуудан болон бусад платформоор амжуулдаг байсан” гэжээ.










































































