Kim Muyeol жүжигчин өмнө театрын жүжигчин байхдаа жилийн орлого нь ердөө 200,000 вон байсан бөгөөд хотын захын ядуусын хороололд амьдарч, цагийн ажлуудаар амьжиргаагаа залгуулдаг байсан ч жүжигчин болох мөрөөдлөө хэзээ ч орхиж байгаагүй юм.
Түүний эхнэр хэлэхдээ тухайн үед түүний найзууд нь бүгд “Чи яагаад ийм мөнгөгүй залуутай уулздаг юм?” гэж асуудаг байж. Гэвч түүний хувьд Kim Muyeol тайзан дээр жүжиглэж байхдаа хамгийн сэтгэл татам, догь харагддаг нэгэн байжээ. Тэрээр түүний бууж өгдөггүй, ядрахаа мэдэхгүй хөдөлмөрч зан чанарт нь дурлажээ.
Kim Muyeol олон удаагийн бүтэлгүйтэл, хэцүү бэрхшээлийг эхнэрийнхээ ачаар л давж гарсан гэжээ. Түүний “Teach You a Lesson” драм дэлхийд №1-д ороход ч тэрээр энэ мэдээг хамгийн түрүүнд эхнэртээ хэлж, эхнэр нь сэтгэл нь хөдөлсөндөө амаа ч нээж чадалгүй нулимс дуслуулж эхэлсэн бөгөөд тэд машины зогсоол дээр хамтдаа тэврэлдэн уйлжээ.
Хамгийн сэтгэл хөдөлгөм нь, хүүхэдтэй болсны дараа Kim Muyeol хүүхдийнхээ төрсөн өдөр болгонд эхнэртээ гэнэтийн бэлэг барьдаг болжээ. Түүний хувьд энэ өдөр бол Seung Ah ч бас хичээж хүүхэд төрүүлсэн, эх хүний хувьд хамгийн хүнд өдрийг давсан өдөр юм. Тиймээс хүүгийнхээ төрсөн өдөр болгоноор эхнэртээ хамгийн түрүүнд төрсөн өдрийн мэнд хүргэж, баярлуулахыг хичээдэг гэнэ. Түүний эхнэр хэлэхдээ “Нөхөр маань маш дулаахан, халамжтай нэгэн. Бид 17 жил хамт байгаа ч тэр огтхон ч өөрчлөгдөөгүй” гэжээ.








































































