Майкрософт компанийн үүсгэн байгуулагчдын нэг, тэрбумтан Билл Гэйтс энэ сарын 9-нд буюу Ням гарагт өөрийн хувийн онгоцоор манай улсын Буянт-Ухаа нисэх буудалд газардсан талаар албан эх сурвалж мэдээллээ.
Тэрбээр цөөн хүний бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирсэн бөгөөд одоогоор Баян-Өлгийн аймагт аялж байгаа юм байна. Удахгүй Баян-Өлгий аймгаас ирээд Дундговь, Дорнод руу аяллаар явах төлөвлөгөөтэй байгаа аж.
Харин яг ямар ажлаар Монголд ирсэн, хэзээ буцах талаар мэдээлэл хараахан тодорхой болоогүй байгаа юм.







































































