Мотоциклоор такси үйлчилгээ эрхэлж буй иргэний бичлэг нийгмийн сүлжээнд цацагдсан.
“Такси үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг иргэнд олгодоггүй. Түүнээс гадна мотоциклоор үйлчилгээ үзүүлэх хориотой байдаг. Нийгмийн сүлжээнд бичлэг байршуулсан иргэнтэй холбогдож, мэдээлэл өгч, цаашид анхаарахыг зөвлөв” гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлжээ.
Авто тээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэх дүрмийн такси үйлчилгээ эрхлэх тухай заалтаас орууллаа.
3.5. Таксийн үйлчилгээ: 3.5.1.2. такси үйлчилгээ нь тогтоосон чиглэл, цагийн хуваарь харгалзахгүй, зөвхөн хотын дотор, хот орчимд, мөн аймаг, сумдын төвд үйлчилнэ. 3.5.1.3. таксийн үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага нь эрх олгогдсон байгууллагатай хийсэн тээвэрлэлтийн гэрээний дагуу зорчигчдод үйлчилнэ. 3.5.1.4. таксийн үйлчилгээний тээврийн хэрэгсэл нь зөвхөн тухайн үйлчилгээг эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн нь өмчлөлд байх бөгөөд Монгол Улсын тээврийн хэрэгслийн бүртгэлийн нэгдсэн системд бүртгэлтэй байна. 3.5.1.5. таксийн үйлчилгээний захиалгыг дуудлагын төвөөр дамжуулан авч, үйлчилнэ. Таксийн үйлчилгээний дуудлагын төв нь дангаар буюу тээвэрлэгч байгууллагыг түшиглэн ажиллуулж болно гэж заажээ.











































































