Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргээс 2026 оны 8 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн зарим хэргийг хэрхэн шийдвэрлэснийгтоймлон хүргэж байна.
Авлигын хэрэг:
-Б.Б нь нийтийн албан тушаалтан буюу Гаалийн ерөнхий газрын Замын-Үүд дэх гаалийн газрын Хяналт шалгалтын албанд хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байв. Тус албыг хашиж байхдаа гаалийн бүрдүүлэлт хийдэг итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаалийн мэдүүлгийг түргэн шуурхай хянаж, зөвшөөрөл авах ашиг сонирхолд нийцүүлэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч, Н.Б, Д.Т, С.Ц-с нараас 2026 оны 2-5-р сард есөн удаагийн үйлдлээр нийт 58.9 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (нийтийн албан тушаалтан хахууль авах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүллээ.
Эрүүгийн хуулиас
-
Гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч, Н.Б, Д.Т, С.Ц нар нь гаалийн бүрдүүлэлт хийхдээ бараагаа гаалийн хяналтын талбайд мэдүүлсэн хэмжээгээр татвар төлж, ямар нэгэн зөрчилгүйгээр бараа, материалыг гаалийн байгууллагаар түргэн шуурхай нэвтрүүлэн өөртөө давуу байдал бий болгох зорилгоор гаалийн улсын ахлах байцаагч Б.Б-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хахууль өгөх)- т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
-
Шүүхээс Б.Б-г нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдэж олсон 58.9 сая төгрөг улсын орлого болсныг дурдаж, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял,
-
Д.Ч, Н.Б, Д.Т, С.Ц нарыг хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2-3 жилийн хугацаагаар хасаж, 2.7-8 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн байна.













































































