Нийслэлийн Прокурорын газраас философич С.Молор-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Үндэсний эв нэгдлийг бусниулах” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан.
Улмаар “Оргон зайлах, гэмт хэрэг үйлдэх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал хүргүүлжээ. Тус саналыг шүүх хянан хэлэлцээд, С.Молор-Эрдэнийг 9-р сарын 2-нд цагдан хорьсон.
Тэгвэл яллагдагчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан, С.Ганхуяг нараас тус шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, гомдол гаргасан. Гомдлыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч өнөөдөр хянан хэлэлцлээ.
Улмаар шүүгчийн захирамжийг хууль ёсны үндэслэлтэй гэж үзэн, захирамжийг хэвээр үлдээж, яллагдагчийн өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.












































































