Боловсрол Соёл, Шинжлэх Ухаан, Спортын дэд сайд Ё.Отгонбаярыг Америкын нэгдсэн улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох асуудлыг Байнгын хороо дэмжсэн. Одоо уг асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэх шаардлагатай. Гэхдээ МАН олонх учраас Ё.Отгонбаярыг Элчин сайдаар томилох асуудлыг дэмжчих байх. Тэгвэл БСШУС-ын дараагийн дэд сайд хэн бэ гэсэн асуулт гарч ирээд байна. Харин энэ албан тушаалд МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Ганбаяр томилогдоно гэсэн мэдээллийг эх сурвалжууд өгөх боллоо. Г.Ганбаяр нь Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байсан улс төрийн туршлагатай нэгэн.