Нийтээр тэмдэглэх баярын өдөр буюу бүх нийтийн амралтаар дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй журамтай. Тиймээс маргааш буюу 6 дугаар сарын 1-ний Пүрэв гарагт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэж Замын цагдаагийн газраас мэдэгдлээ.
Харин Д.Сүхбаатарын талбайн баруун болон зүүн хэсгийн автозамын хөдөлгөөнийг тухайн өдрийн 11.00-16.00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлах юм.
Мөн Бяцхан багачууд оролцсон \”Явган парад” явах үеэр Ерөнхий сайд Амарын гудамж буюу Соёлын төв өргөөний хойд талын автозамыг түр хугацаагаар хязгаарлана.