Эхнэрээ, найз бүсгүйгээ гомдоочихоод яаж баярлуулахаа мэдэхгүй, шилээ маажиж сууна уу. Тэгвэл нэг арга зааж өгье. Энэ аргыг хэрэгжүүлэхэд танд хуучин хайрцаг, нэлээд их хэмжээний мөнгө шаардлагатай болно. Тэгэхээр баян хүн л энэ аргыг хэрэглэж болно гэсэн үг л дээ. Түүнээс эхнэрээ баярлуулах гэж байна гээд цалингийн зээл аваад эсвэл дээрэм тонуул хийгээд байж болохгүй биз дээ. За ямартай ч гадаадын энэ нэг нөхөр найз бүсгүйгээ хэлэх үггүй болтол нь баярлуулж байна. Юу юу гэдэг ч брендүүд хайрцаг дотор байгаа юм бүү мэд. /Энэ тексийг хөгжилтэй талаас уншаарай. Хэн нэгнийг гадуурхах гэсэн санаа огт байхгүй болно. Яагаад нийгэм даяар стресс бухимдалтай байхад бид багахан бичвэр, бичлэгээс эерэг энерги авч болохгүй гэж…/