Тарвасны хальс эрүүл мэндэд ашигтай гэж та дуулж байсан уу?
Зуны улиралд хамгийн өргөн дэлгэр хэрэглэдэг жимс бол тарвас байдаг шүү дээ. Тэгвэл тарвас нь олон төрлийн амин дэм агуулахаас гадна хальс нь дутахааргүй их амин дэм агуулдаг болохыг судлаачид тогтоожээ.
Тарвасын хальсанд Витамин С А, B6, цайр, кали, магни болон их хэмжээгээр агуулагддаг, антиоксидант ихтэй байдаг. Мөн тарвасын хальс идсэнээр булчингийн үйл ажиллагааг дэмжиж дархлааны системийг сайжруулдаг гэнэ. Тийм ч учраас япон, хятадууд өдөр бүр хүнсэндээ хэрэглэдэг юм. Тарвасны халсийг идсэнээр өөрт хэрэгтэй амин дэмүүдээ аваад зогсохгүй илүүдэл жингээсээ салах боломжтой. Мөн жирэмсэн эхчүүдийн хөлний хаванг бууруулж, зүрхний шигдээс, өөх тосны шингэлтийг сайжруулдаг байна.
Ингээд гүйцэт болсон тарвасыг хэрхэн таних талаар мэдээлэл хүргэе.
Гүйцэд болсон тарвасны хальс нь нягт, зузаавтар, гадаргуу нь тэр чигээрээ гялтгар байдаг.
-Хальсан дээрх цайвар шар, шаравтар өнгийн толбо нь тарвас боловсрох явцдаа тэр талаараа газартай шүргэлцэж байсан гэсэн үг. Хэрвээ шаравтар өнгөтэй бол тарвас болсон гэсэн үг.
-Тарвасны болсон эсэхийг харуулах бас нэг зүйл бол хальсан дээрх тод хар ногоон өнгийн судалнууд. Судал нь цайвар бол түүхий, эсвэл элдэв химийн бордоо хэрэглсэн гэсэн үг. Гэхдээ энэ нь цагаан өнгийн сортонд хамаарахгүй гэдгийг санаарай.
-Тарвасны хальсан дээр бараан өнгийн дугуй толбонууд байх ёсгүй. Энэ нь химийн бордоо хэрэглэснийг гэрчлэх юм.
-Тарвасны доод тал нь тэгшхэн юмуу гүдгэр байвал эр, харин хотгор байвал эм тарвас. Эм тарвас илүү чихэрлэг, амтлаг байдаг.
-Тарвасны \”сүүл” хатаад хорчийчихсон байвал жам ёсоороо боловсорсон гэсэн үг.
За ингээд тарвасаа сонгоод аваад ирлээ. Зүсэх үед болон зүссэн хойноо тарвасыг бүрэн гүйцэд боловсорсон эсэхийг бас шинжиж болно.
-Зүсэх үед хутган дээр зөөлөн эд наалдамтгий байх тусмаа бүрэн гүйцэд болсон гэсэн үг. Гүйцэд болоогүй тарвасны зөөлөн эд зүсэхэд наалдахгүй, гөлгөр байдаг.
-Зүссэн хойноо үр байгаа хэсэгт судалтай ур байгаа эсэхийг анзаараарай. Хэрвээ тийм бол тарвас нь байгалийн гаралтай биш химийн аргаар бордож боловсруулсан, нитрат агуулсан гэсэн үг. /Хөрсийг азотын бордоогоор бордсон бол жимс, ногоонд нитрат илэрдэг байна. Түүнээс хорт хавдар үүсгэгч болох нитразамин үүсдэг байна/