ЕБС-ийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт аравдугаар сарын 27-ноос эхэлж байна. Нэг, хоёрдугаар сурагчид 14 хоног амрах бол 3-12 дугаар ангийнхан 11 дүгээр сарын 3-наас эхлэн нэг долоо хоног амарна. Харин ЕБС-ийн хоёрдугаар улирлын хичээл арваннэгдүгээр сарын 10-нд нэгэн зэрэг эхэлнэ гэдгийг БСШУЯ-ны Сургуулийн өмнөх, бага боловсролын хэлтсийн дарга Б.Гантулга мэдээллээ. Өнгөрсөн жил Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт сурагчдын амралт ялгаатай байсан бол энэ жилийн хувьд Монгол Улс даяар нэг цаг хугацаанд амрах юм.