Монголчуудын уламжлалт соёл, түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг гадаад, дотоодын иргэдэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулдаг \”Дээлтэй Монгол” наадам уламжлал ёсоор 7 дугаар сарын 10-ны өдөр 14-18 цагийн хооронд жанжин Д.Сүхбаатарын талбайд болох гэж байна. Гадаад, дотоодын 10 мянга гаруй иргэн оролцдог тус наадмын талаар өнөөдөр Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэл хийлээ.
\”Дээлтэй Монгол” наадмын үеэр дараах арга хэмжээ зохион байгуулагдана.
- Монгол үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаал
- Ардын урлагийн тоглолт
- Үндэсний хувцасны загварын үзүүлбэр
- Хамгийн сайхан дээлтэй хос шалгаруулах зэрэг уралдаан тэмцээн
- Монгол үндэсний дээл хувцас, хэрэглэл, гар урлалын бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын үзэсгэлэн худалдаа
- Уран бичлэг, уран хайчилбар, газар дээр нь дээл, малгай, бүс урлах зэрэг үйл ажиллагаанууд зохион байгуулагдахыг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх хэллээ.
Мөн энэ жилийн \”Дээлтэй Монгол” наадмын үеэр хамгийн том Хүннү дээлийг дэлгэх, ёохор хатирах, эртний нүүдэлчдийн дэвсэх бүжгийг оролцогчдын дунд зохион байгуулах зэрэг арга хэмжээг шинээр нэмж зоххион байгуулахаар болжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.