Их Британий сэтгүүлч Жон Халтивангер: \”Сургуулийн дүн хүний ухааны түвшинг
харуулдаггүй ба онц дүнтэй байсан сурагчдаас илүүтэйгээр дунд авдаг байсан
сурагчид амжилтанд хүрдэг байна.” хэмээн өөрийн нийтлэлдээ бичжээ.
Сайн диплом
гэдэг үргэлж сайн ирээдүйгээр хүнийг хангадаггүй. Муу сурсан ч сайхан амьдарч
болно гэдгийг ойлгох хэрэгтэй. Нэр дурьдвал Стив Жобс, Марк Цүкерберг мөн Бил
Гэйтс нар байна. Тэд бүгд их сургуулиа төгсөөгүй юм. Анхны хиймэл дагуулыг
хөөргөсөн Сергей Королёв үргэлж 3 авдаг байсан байна. Иосиф Бродский үргэлж 2
авдаг байсан хэдий ч уран зохиолын төрлөөр Нобелийн шагнал авч чадсан байдаг.
Хүний ухаан гэдэг маш өргөн ойлголт. Тиймдээ ч
түүнийг зөвхөн сурлагын дүнгээр дүгнэх нь утгагүй хэрэг юм. Тэгээд ч сургуульд
заадаг бүхэн таныг амьдралд бүрэн бэлтгэхгүй шүү дээ. Амжилт гэдэг хүсэл
эрмэлзэл, тэсвэр хатуужил, хүнд хэцүүг давж гарах сэтгэлийн бэлтгэл мөн
бүтэлгүйтэлтэй нүүр тулах зүрх зоригийг шаарддаг юм.
\”Дунд”дүн авч сурсан хүн
бүтэлгүйтэх ямар байдгийг мөн түүнийг өөрчилж болдгийг мэддэг учраас л
амжилтанд амархан хүрдэг юм. Нэрээ мандуулж чадсан
бизнесмэнүүд алдаа, эрсдэл гаргахаас огтхон ч айдаггүй бөгөөд энэ нь тэдний
давуу тал болж өгдөг байна. Сурагч
болгон өөрсдийн сурах арга барилтай байдаг. Ихэнх тохиолдолд сургуулийн
удирдлага үүнийг үл анзааран нэг л арга барилыг бүх сурагчид дээр хэрэглэдэг
юм.
тааруу дүн авахад хүргэдэг байна. Гэхдээ дундавсан хүүхдүүд тухайн нөхцөл
байдлаас гарах өөр арга замыг хайж эхэлдэг ба энэ нь тэдний бүтээлч сэтгэлгээг
өдөөж өгдөг юм. Мэдээж бид муу сурах л юм бол амжилтанд хүрдэг гэсэн утгатай
биш юм. Хамгийн гол нь хэзээ ч бууж
өгөхгүй байх, шантарсан ч буцаж босч ирж чаддаг байх хэрэгтэй гэдгийг л
сануулж байгаа хэрэг. Учир нь амьдрал хэнд ч амархан санагддаггүй бөгөөд
амьдрал хэзээ ч нэгэн хэвийн байдаггүй.