Монгол Улсын тав дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Халтмаагийн Баттулга ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд нэг сарын дараа анх удаа МҮОНТР-д анхны шууд ярилцлагад орсон.
Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Дагвадоржийг Монгол Улс, Япон Улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан бие төлөөлөгчөөр нэг жилийн хугацаатай томилсон юм. Тус томилолттой холбогдуулан А.Бүрэнбаатар Таныг багаа бүрдүүлж байгааг олон нийт анхааралтай ажиглаж байх шиг байна. Мэргэжлийн сумогийн их аварга Д.Дагвадоржийг бие төлөөлөгчөөрөө сонгосон ямар шалгуураар сонгосон бэ? гэж асуухад Монгол Улсын тав дахь ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга\”Асашёорюү бол Японы од, дэлхийн од. Үнэхээр сийрэг толгой. Миний хувьд УИХ, Засгийн газар, улс төрчдөд төмөр замын талаар 2-3 жил яриад, тэдний ойлгоогүй зүйлийг Д.Дагвадоржид 20 минут ярихад л ойлгочихдог. Хэлэлцээрийн ширээн дээр Японы улс төрчидтэй нэг асуудал ярина. Гэрээ хэлэлцээрээр нэг асуудал ярина. Албаны яриагаар нэг асуудал ярина. Д.Дагвадоржийн хувьд хүнтэй маш их эвийг нь олоод ярьчихдаг. Олон улс төрч танина.
Ш.Абэгийн ээжийнх нь гэрт очоод, ээжээр нь хүүг нь дуудаж авч ирээд дөрвөн цаг Монголын талаар ярьчихдаг хүн шүү дээ. Сумогийнх нь их аварга якузона ээжийнх нь гэрт ирчихээд байхад Ш.Абэ ээжийнхээ гэрт ирэхгүй байх аргагүй. Энэ хүнээс асар их юм гаргаж Монгол Улс ашиглах ёстой. Энэ хүнийг бөхөөр нь нэр сүрийг нь авлаа. Монгол Улсыг өргөлөө. Одоо түүний мэдлэг, танил талыг нь ашиглая гэсэн юм” гэж хариулав.
Харин энэ талаар Асашёорюү Д.Дагвадорж ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын шууд ярилцлагыг дууссаны дараа шууд бичлэг хийж өөрийн үзэл бодлоо илэрхийллээ.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу